Хүлээн авагч байгууллагууд: Хэрхэн вэбсайт ашиглах

 

 

Манай вэбсайтэд тавтай зочилно уу! Хэрэв та Монголд төсөл хэрэгжүүлдэг бол, энэ чөлөөт вэбсайт танд хэрэгтэй сайн дурынхийг олоход чинь туслана гэдэгт би найдаж байна. Та өөрийгөө олонд таниулахаас өмнө дараах мэдээлэлийг уншсан байх хэрэгтэй.

 

  1. Танай байгууллага ашгийн бус байгууллага байх ёстой. Хүмүүнлэгийн, буяны,эсвэл улсын байгууллагууд (сургууль, асрамжын газар, музей) гэх мэт.
  2. Та сонирхсон хүмүүстэйгээ интернэтээр харилцах боломж дүүрэн байх ёстой.
  3. Манай сайт нь дээр дурьдсан байгууллагуудад хэрэгтэй байгаа ур чадвараа бусдаас олж авахад чинь л туслана. Гэхдээ энэ нь таны санг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлнэ гэсэн үг биш юм.Та сайн дурынханд өөрсдөө зардалаа даах болон өөрсдөө өөрсдийнхөө төлөвлөгөөгөө хийхийг санал болгож болно, гэвч та мөнгө гуйж болохгүй. Энэ нөхцөлөөс бусад санхүүгийн зохицуулалтууд бүгд боломжтой. Жишээ нь:
    1. Сайн дурынхан хандив өргөж болох юм.
    2. Хүлээн авагч байгууллага нь сайн дурынханд байр олоход нь туслаж болох юм.
    3. Хүлээн авагч байгууллага нь сайн дурынхнийг хоол байраар хангаж болох юм.
    4. Хүлээн авагч байгууллага нь сайн дурынхнийг цалинтай ажилд зуучилж болох юм.
  4. Зарим сайн дурынханд Монголын виз авахад танай байгууллагаас урилга хэрэгтэй болж магадгүйг санаарай.
  5. Бүтэн жилийн турш манай сайтаар сайн дурынхантай холбогдсоныхоо дараа та, хэрэв та манай сайтад байхыг хүсч байвал гэсэн e-mail хүлээн авах болно. Хэрэв хариу ирэхгүй бол таньтай холбоотой мэдээлэлийг арилгах болно.

 

Энэ бол шинэ төсөл бөгөөд та вэбсайтыг хэрэглэж буй арвин туршлагаа бидэнтэй хуваалцвал баяртайгаар хүлээн авах болно. Хэрэв та амжилттайгаар сайн дурынхнийг манай вэбсайтаар олвол, надад мэдэгдээрэй!! Би цаашдаа манай вэбсайтыг сайжруулах таны санаа, вэбсайтын талаархи хүндрэлтэй асуудалуудыг чинь сонсохыг хүсэж байна.

 

 

   

 

 

 

 

 

 

 

Quick links

 

Advertise »
Fill out the form to advertise on this site.

 

Tips »
Practical advice on hosting foreign volunteers.

 

View the latest positions »

Details of volunteer opportunities.

 

Going to Mongolia »
General and practical information before you travel.

 

 

volmongol.org