|
Бидний тухай


Катриона
2004 онд би анх удаа Монгол оронд очиж Улаанбаатарт хотод сайн дурын ажилтанаар 6 сар ажилласан. Би хотод англи хэл заахаас гадна, зарин хойд зүгийн аймгуудаас говь хүртэлх хөдөө орон нутагт очиж үзсэн.
Анх Монголд очсоноосоо хойш 3 удаа би сайн дурын ажилтан, оюутан болж очиж байсан. Монгол оронд байгууллагын урилгаар байсныхаа дараа хүмүүстэй танилцаж нөхөрлөсөн, энэ бүхэн маань надад ганцаараа эргэж очиход амар байдаг гэвч ямарч холбоо харилцаа, монгол орны талаар мэдлэггүй нэгэнд, үнэтэй зуучлагчын тусламжгүйгээр сайн дурын ажил олоход хэцүү байж болох юм. Үүний нэгэн адилаар Монгол дах байгууллагуудад ч гэсэн өөрсөддөө хэрэгтэй тусламжаа авахад хэцүү байж болох юм. Энэ бүх шалтгаан нь би яагаад энэ вэб сайтыг, Монголын ашгийн бус байгууллагуудыг бие даасан сайн дурынхантай шууд холбож өгч болно гэсэн итгэл найдвар өвөртлөн бий болгох болсон шалтгаан юм.
Монгол орон бол айлчлан очиход үнэхээр сайхан газарч, ганцаараа Монгол руу аялах нь магадгүй хүн болгонд тохирохгүй байж болох юм. Хэрэв та сайн дурын ажилтан болох гэж бодож байгаа бол та ямар нэгэн байгууллагатай холбогдохоос өмнө Монголын тухай хуудасыг уншаарай.
Би таныг сайтаас өөртөө хэрэгтэй бүхнээ олж авч чадна гэж бодож байна, эцэст нь би танд нөхөрсөг сайн харилцаа тогтоохыг хүсэн ерөөе.

Баярболд
Би Улаанбаатар хотын уугуул бөгөөд эхнэр охины хамт амьдардаг. Би Хөдөө Ахуйн Их Сургуулийг аялал жуулчлалын мэргэжилээр 2003 онд төгссөн бөгөөд жирийн мянга мянган монгол залуучуудын адилаар Бүгд Найрамдах Солонгос ард улсад 3 жил ажиллаж байсан. Одоогоор Кристина Ноблийн Хүүхдийн Санд ажиллаж байна.
Өөрийн найз Катягийн санаачилгыг хүлээн авч монгол орчуулгыг нь бэлэн болгоход өөрийн гар оролцсондоо тун баяртай байгаа бөгөөд уг сайтийг цаашдаа монголчууддаа хэрэгтэй сайт болно гэдэгт би итгэлтэй байгаа бөгөөд эцэст нь сайн үйлс дэлгэрэх болтугай гэж ерөөе.
Other contributers
Others who have contributed ideas, advice and photographs include: Chris Sinclair, Laura Beier, Tom Wood, Marina Inoue, Emma Jackson, John Kaprowski, Branden Emmerson and Louise Gardiner.

|
|
Quick links
Advertise » Information for non-profits in Mongolia.
Lotus Children's Centre » Home for abused, orphaned and abandoned children.
Christina Noble Children's Foundation »
Charity supporting poor children and their families.
Going to Mongolia » General and practical information before you travel. |